НӨӨЦИЙН МАХНЫ ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДАА БОЛНО
![НӨӨЦИЙН МАХНЫ ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДАА БОЛНО](https://back.sbd.gov.mn/storage/uploads/process/202404/file_1713490775155826_16614172612647831.png)
Дүүргийн хэмжээнд нөөцийн махыг гуравдугаар сарын 11-нээс 29 хүнсний дэлгүүрээр борлуулж эхэлсэн.
Энэ сарын 19, 20-ны өдрүүдэд өргөтгөсөн худалдааг дүүргийн 3 байршилд зохион байгуулах юм. Өргөтгөсөн худалдаагаар хонины махыг гулуузаар, кг-ыг нь 8900 төгрөг, ямааны махыг гулуузаар, кг-ыг нь 6700 төгрөгөөр зарж борлуулна.