ЦЭРЭГ-СПОРТЫН "ДӨЛ" ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

ЦЭРЭГ-СПОРТЫН

Сүхбаатар дүүргийн Засаг даргын нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд уламжлал болгон зохион байгуулдаг “Дөл” тэмцээн амжилттай өндөрлөлөө.

Хүүхэд залууст цэрэг, эх оронч хүмүүжил олгох, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, тэдэнд бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэсвэр хатуужил олгох, ирээдүйн мэргэжлээ сонгоход нь дэмжлэг үзүүлж, Зэвсэг хүчний залгамж халааг бэлтгэх зорилготой энэ удаагийн тэмцээнд 8 сургуулийн баг тамирчид 9 төрлөөр оролцож шилдгүүд тодорлоо.

Тэргүүн байрт 71 дүгээр сургуулийн баг, дэд байрт 3 дугаар сургуулийн Алтан-од баг, гутгаар байранд 6 дугаар сургуулийн баг тамирчид шалгарч Засаг даргын нэрэмжит Өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ. Шилдэг эрэгтэй тамирчнаар 3 дугаар сургуулийн сурагч Б.Төгөлдөр, шилдэг эмэгтэй тамирчнаар 16 сургуулийн сурагч А.Номинсүрэн нар шалгарч шагнал хүртлээ.

Шагнал гардуулах үеэр дүүргийн Засаг даргын орлогч М.Алтангэрэл “Энэхүү тэмцээндээ амжилттай оролцсон нийт сурагч хүүхдүүд, тэдний багш, дасгалжуулагчид, найз нөхөд,  сургуулийн удирдлага, эцэх эхчүүд та бүхэндээ болон зохион байгуулахад дэмжлэг үзүүлж хамтран ажилласан хурандаа Д.Шинэбаяр захирагчтай 084 дүгээр ангийн хамт олон, чин шударгаар шүүн явуулсан  тус ангийн сургалтын албаны дарга Н.Мөнгөнхөлөг ахлагчтай залууст чин сэтгэлийн талархал илэрхийлж, цаашдынх нь ажил, амьдралд хамгийн сайн сайхныг хүсье” гээд 71 дүгээр сургуулийн багт нийслэлийн тэмцээнд нь амжилт ерөөлөө.

 

Нийтлэлийг хуваалцах