#СБД ЗАРЛАН МЭДЭЭЛЭХ ДУУТ ДОХИОГООР БЭЛЭН БАЙДЛАА ШАЛГАВ 2024.03.28

#СБД ЗАРЛАН МЭДЭЭЛЭХ ДУУТ ДОХИОГООР БЭЛЭН БАЙДЛАА ШАЛГАВ 2024.03.28

#СБД ЗАРЛАН МЭДЭЭЛЭХ ДУУТ ДОХИОГООР БЭЛЭН БАЙДЛАА ШАЛГАВ

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчид болон Тамгын газрын байранд үйл ажиллагаа явуулдаг хэлтэс, нэгжүүд гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дуут дохиогоор ажиллах дадлага, сургуульд амжилттай оролцож бэлэн байдлаа шалгалаа. Дадлага сургуулийг  дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 34 дүгээр ангийн салаан захирагч, ахлах дэслэгч З.Тэмүүлэн удирдан явуулж,  газар хөдлөлтийн гамшгийн аюулаас хэрхэн сэргийлэх, зарлан мэдээллийн дохио дуугарахад хийх 3 алхам, дүрмийн талаар товч мэдээлэл өглөө.  

Нийтлэлийг хуваалцах