#СБД ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА,  ИРГЭД, АЛБАН ХААГЧДАДАА #БАЯРЛАЛАА

#СБД ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА,  ИРГЭД, АЛБАН ХААГЧДАДАА #БАЯРЛАЛАА
Өнөөдөр Сүхбаатар дүүргийн хэмжээнд Засаг даргын 04 дүгээр Албан даалгаврын дагуу бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа.
Энэ удаагийн их цэвэрлэгээнд 2078 аж ахуйн нэгж байгууллага, 3924 иргэн оролцон 144475мкв   зам, талбайн хог хаягдал, цас мөсийг цэвэрлэлээ. Цэвэрлэгээнээс гарсан хог хаягдлыг  Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ, Сүхбаатар дэвшил менежмент ААТҮГ, Сүхбаатар тохижилт ХХК-ийн нийт 30 машинаар 175тн хог хаягдал буюу 50 удаагийн рейсээр зөөж тээвэрлэлээ.
ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГУУД,  ИРГЭД, АЛБАН ХААГЧДАДАА #БАЯРЛАЛАА
 
                                              

 

Нийтлэлийг хуваалцах