УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР 2025 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ САНАЛД ИРГЭН ТА ИДЭВХТЭЙ ОРОЛЦОНО УУ!

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР 2025 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ САНАЛД ИРГЭН ТА ИДЭВХТЭЙ ОРОЛЦОНО УУ!
Сангийн яамнаас төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, ил тод нээлттэй байдлыг сайжруулах, олон нийтийн оролцоог бий болгож, хүртээмжтэй байх зорилтын хүрээнд 2023 оноос эхлэн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн саналд иргэд, олон нийтийн саналыг авах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
​Энэ хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2025 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний саналд иргэн таны саналыг авч эхлээд байна.
Иргэд, олон нийт та бүхэн 2024 оны 3-р сарын 1-нээс 31-ний өдрийн хооронд Сангийн яамны төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын цахим систем /PIMIS/-ийн “төсвийн хөрөнгө оруулалт”, “publicinvestment” гэсэн аппликейшнээр дамжуулан өөрийн харьяа нутаг дэвсгэртээ 2025 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх шаардлагатай төслийн саналаа ирүүлнэ үү.
Хариуцлагатай, оролцоотой ИРГЭН танд баярлалаа.
Нийтлэлийг хуваалцах