"ТАМИРЧИН БАГШ" ТЭМЦЭЭНД СҮХБААТАР ДҮҮРГИЙН МЕНЕЖЕРҮҮД ГУТГААР БАЙРТ ШАЛГАРАВ

 
Нийтийн биеийн тамир спортыг дэмжих, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерүүдийн чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Эв нэгдэл-идэвхтэй хөдөлгөөн” уриан дор спорт наадмыг амжилттай зохион байгууллаа.
Спорт наадам нь 11 дэхь жилдээ зохион байгуулагдсан бөгөөд энэ удаа Сүхбаатар дүүргийн Засаг даргын ивээл дор спортын 5 төрлөөр 304 сургуулийн 530 орчим сургалтын менежерүүд хурд, хүч, авхаалж самбаагаа сорин шилдгүүдээ шалгарууллаа.
Багийн нэгдсэн дүнгээр:
• I байрыг 23 оноогоор Баянгол дүүргийн баг тамирчид
• II байрыг 25 оноогоор Баянзүрх дүүргийн баг тамирчид
• III байрыг 27 оноогоор Сүхбаатар дүүргийн баг тамирчид тус тус эзэлж, өргөмжлөл, медаль, мөнгөн шагналын эзэд боллоо. Тэмцээнийг амжилттай зохион байгуулсан А.Мөнхсайхан ахлагчтай Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерүүдийн багт болон хамтран зохион байгуулсан Биеийн тамир, спортын хороонд талархал илэрхийлье. 2025 оны “Тамирчин багш" тэмцээнийг Зүүн бүсийн (Налайх, Багахангай, Багануур) баг зохион байгуулахаар "Батламж"-аа хүлээн авлаа.
Нийтлэлийг хуваалцах