БАЯР, АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖТЭЙ ДУУДЛАГА БҮРТГЭГДЭЭГҮЙ

БАЯР, АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖТЭЙ ДУУДЛАГА БҮРТГЭГДЭЭГҮЙ
Сүхбаатар дүүргийн хэмжээнд сар шинийн баярын өдрүүдээр Засаг даргын захирамжаар томилгоожсон ерөнхий эргүүл, хариуцлагатай жижүүрүүд, мэргэжлийн ангиуд бэлэн байдалд ажилласан билээ. Мөн ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахаар 46 цагдаагийн албан хаагч үүрэг гүйцэтгэв. Цагдаагийн газрын мэдээлэлд шинийн нэгэнд ямар нэгэн гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдээгүй тайван байлаа.
#СБД Цагдаагийн газрын нийт хамт олонд болон хариуцсан нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн алба хаагч нартаа талархал илэрхийлье!
Нийтлэлийг хуваалцах