#90 МИНУТЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНД 6576 АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭД ОРОЛЦОЖ, 143135МКВ ТАЛБАЙН ЦАС, МӨСИЙГ ЦЭВЭРЛЭВ #СБД БАЯРЛАЛАА

#90 МИНУТЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНД 6576 АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭД ОРОЛЦОЖ, 143135МКВ ТАЛБАЙН ЦАС, МӨСИЙГ ЦЭВЭРЛЭВ #СБД БАЯРЛАЛАА
Өнгөрсөн баасан гарагт Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас нийслэлийн хэмжээнд сар шинийн баярыг угтан өрнөж байгаа их цэвэрлэгээний аяны хүрээнд 90минутын их цэвэрлэгээг зохион байгууллаа.
Энэхүү их цэвэрлэгээнд дүүргийн 6576 аж ахуйн нэгж, байгууллага иргэд оролцож 143135мкв талбайн цас, мөс хогийг цэвэрлэлээ.
Цэвэрлэгээнээс гарсан 2692,5тн хог хаягдлыг Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ, Сүхбаатар дэвшил менежмент ААТҮГ, Сүхбаатар тохижилт ХХК-ийн хог тээврийн нийт 30 машин 75 рейс буюу 262,5тн хог хаягдлыг тээвэрлэсэн байна.
Мөн цэвэрлэгээний явцад Засаг даргын Тамгын газрын албан хаагчид хуваарь хорооддоо ажиллаж хяналт тавилаа.
Нийтлэлийг хуваалцах