ЖАНЖИН Д.СҮХБААТАРЫН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЛӨӨ

ЖАНЖИН Д.СҮХБААТАРЫН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЛӨӨ
Өнөөдөр жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсний 131 жилийн ой тохиож байна.
Энэ өдрийг тохиолдуулан ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн өмнө байрлах түүний хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгууллаа.  
 Хүндэтгэлийн арга хэмжээнд Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч М.Алтангэрэл, Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга В.Гомбодорж, Цэргийн штаб, Боловсролын хэлтсийн дарга Д.Адъяасүрэн, ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн удирдлага хамт олон, сурагч, хүүхэд багачууд, эцэг эхийн төлөөлөл, Зэвсэгт хүчний 032, 084 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн, жанжны үр хүүхэд, төрөл төрөгсөд оролцлоо.
Арга хэмжээний төгсгөлд тус сургуулийн авьяаслаг сурагчид хүрэлцэн ирсэн зочиддоо уран бүтээлийн дээж, урлагийн тоглолтоороо бэлэг барив.
Нийтлэлийг хуваалцах