ЦЭРГИЙН БҮРТГЭЛ МАРГААШ ЭХЭЛНЭ

ЦЭРГИЙН БҮРТГЭЛ МАРГААШ ЭХЭЛНЭ
Нийслэлийн хэмжээнд маргааш цэргийн бүртгэл эхэлнэ. Үүнтэй холбогдуулан Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас хороодын Засаг дарга, зохион байгуулагч нарт зориулан сургалт явууллаа.
Сургалтаар Цэргийн штабын мэргэжилтэн, дэд хурандаа И.Нямсүрэн “Цэргийн бүртгэлийг зохион байгуулах журам, өдөр тутмын мэдээ, судалгаа гаргах, хороодын мэдээллийн санг ашиглах”, ахмад Э.Одбаяр “Батлан хамгаалах тухай, Цэргийн албаны тухай, Зөрчлийн тухай хуулиудын талаар холбогдох заалтууд, Цэргийн алба, түүний төрлүүд”, , хошууч Н.Лхамжав “Зэвсэгт хүчний анги салбарыг дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн, техникээр нөхөн хангахад хороодын үүрэг оролцоо”, хошууч Э.Батсүрэн “Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль, Төрийн болон албаны нууц хамгаалах тухай хууль” зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл, зөвлөмж өглөө.
Иргэд биечлэн буюу оршин суугаа хорооныхоо Засаг даргын байранд очих, эсвэл цахим үйлчилгээний нэгдсэн портал “e-Mongolia”-гаар хүсэлтээ илгээх боломжтой.
Цэргийн бэлтгэл албанд бүртгэлтэй байх насны хязгаар:
дээд офицер (генерал) 65 нас
ахлах офицер 60 нас
дунд офицер, ахлагч 55 нас
эмэгтэй офицер, ахлагч болон байлдагч, түрүүч 50 нас байна.
Түүнчлэн 2024 онд 18 нас хүрэх, шилжиж ирсэн иргэд, харьяа хороон дээрээ биеэр очиж бүртгүүлэх шаардлагатай юм.
Нийтлэлийг хуваалцах