СПОРТ БОЛ ЭРЧ ХҮЧ-ЭВ НЭГДЛИЙН БАЯР

СПОРТ БОЛ ЭРЧ ХҮЧ-ЭВ НЭГДЛИЙН БАЯР
Сүхбаатар дүүргийн Засаг даргын нэрэмжит төрийн албан хаагчдын “Спорт наадам-2023” өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай болж, өндөрлөлөө.
Энэ удаа 16 багийн 700 гаруй албан хаагчид спортын сагс, волейбол, дартс, ажлын байрны дасгал, буухиа гэсэн 5 төрлөөр өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа.
Төрөл тус бүрийн нийлбэр дүнгээр Онцгой байдлын хэлтэс тэргүүн байранд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дэд байрт, Засаг даргын Тамгын газрын баг тамирчид гутгаар байрыг эзэлж, тус бүр Өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ.
ХАМТ ОЛНОО ТӨЛӨӨЛӨН СПОРТЫН УРАЛДААН, ТЭМЦЭЭНДЭЭ ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН БАГ ТАМИРЧДАДАА БОЛОН ХӨГЖӨӨН ДЭМЖИГЧИД, ТЭДНИЙГ ДЭМЖИН ОРОЛЦУУЛСАН ХЭЛТЭС, НЭГЖИЙН УДИРДЛАГАДАА ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЖ, ЭРҮҮЛ ЭНХ, АЖИЛ ХӨДӨЛМӨРИЙН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЭН ЕРӨӨЕ!
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
 
Нийтлэлийг хуваалцах