ИРЭХ ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛАХ НИЙТИЙН СОНСГОЛД ИРГЭН ТАНЫГ УРЬЖ БАЙНА

ИРЭХ ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛАХ НИЙТИЙН СОНСГОЛД ИРГЭН ТАНЫГ УРЬЖ БАЙНА

 

 Төсвийн тухай хууль, Нийтийн сонсголын тухай хуулиудын холбогдох заалтууд, Монгол Улсын Их хурлын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 12 дугаар тогтоолоор батлагдсан Нийтийн сонсгол явуулах журмын дагуу Сүхбаатар дүүргийн 2024 оны төсвийн төслийг олон нийтэд танилцуулах сонсгол болно.

Шийдвэр гаргах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой нийтийн сонсгол нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын 9 давхрын хурлын танхимд 14 цагаас болох тул иргэн таныг  урьж байна.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Нийтлэлийг хуваалцах