"МЭДЬЕ,НЭГДЬЕ" АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас Авлигатай тэмцэх газартай хамтран сургалт зохион байгуулллаа.
Монгол Улсын Засгийн газраас Авлигатай тэмцэх жилийн хүрээнд хэрэгжүүлж буй “5Ш ажиллагаа”, авлигаас урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх, албан хаагчдын ёс зүй, авлига, ашиг сонирхлын зөрчлийн талаарх мэдлэг, харилцаа, хандлагыг нэмэгдүүлэх, ур чадварыг сайжруулах, төрийн үйлчилгээг иргэдэд хүнд суртал, чирэгдэлгүй хүргэх байгууллагын үйл ажиллагааны чадавхыг дээшлүүлэх зорилгоор “НЗДТГ-аас зарласан “Мэдье, нэгдье” аяны хүрээнд зохион байгуулж буйгаараа онцлог юм.
Энэ удаагийн сургалтад Засаг даргын Тамгын газар, хороодын Засаг дарга нар,  дэргэдэх хэлтэс, нэгжийн удирдлага, албан хаагчид оролцлоо.
Сургалтыг нээж Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд: “Авлига нийгэмд байна, энэ нь төрийн албыг, албан хаагчдыг нийтэд нь  “муухай” харагдуулж байна. Иймд бид шударга байдал, шударга ёсны үзэл санааг дэлгэрүүлэх, шударга байх соёлыг түгээх нь нэн чухал. Мэдлэг мэдээлэл дутмагаас алдаа гаргаж болзошгүй тул урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлын хүрээнд ажилтан, албан хаагчдадаа зориулсан сургалтыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулж байна” гэлээ.
Сургалтыг АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн комиссар С.Баярцэцэг Д.Золжаргал нар Авлига ашиг сонирхлын зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх, Авлигын гэмт хэргийн хуульчлагдсан байдал сэдвийн хүрээнд явууллаа.
Нийтлэлийг хуваалцах