ХҮҮХДИЙН НАЙРАЛ ДУУНЫ НИЙСЛЭЛИЙН ШИЛДГҮҮДДЭЭ БАЯР ХҮРГЭЕ!

ХҮҮХДИЙН НАЙРАЛ ДУУНЫ НИЙСЛЭЛИЙН ШИЛДГҮҮДДЭЭ БАЯР ХҮРГЭЕ!
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншаравын нэрэмжит Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах 29 дэх удаагийн уралдаант наадмын 2 дугаар шатны шалгаруулалт өчигдөр Монголын Хүүхдийн ордонд амжилттай зохион байгуулагдаж шилдгүүдээ тодруулсан юм.
Энэхүү наадмын эхний шатанд дүүргээсээ шалгарсан Монгол, Оросын хамтарсан 3-р сургууль, Логариф, 1-р сургууль, 2-р сургуулийн найрал дууны хамтлагууд амжилттай оролцож, Монгол-Оросын 3 дугаар сургуулийн “Рапсодия” хамтлаг гуравдугаар байрт шалгарлаа. Мөн шилдэг удирдаач багшаар тус сургуулийн хөгжмийн багш Спицин Никита Сергеевич тодров. Нийслэлийн шилдгээр шалгарсан та бүхэндээ баяр хүргэж, амжилт хүсье!
Шилдэг хамтлагуудын нэгдсэн гала тоглолт Нийслэлийн 384 жилийн ойг тохиолдуулан 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Соёлын төв өргөөний тоглолтын их танхимд зохион байгуулагдана.
Нийтлэлийг хуваалцах