УРГАЦ ХУРААЛТЫН ДҮН, МЭДЭЭНИЙ НЭГТГЭЛ ГАРГАХ ЗААВАРЧИЛГАА ӨГЛӨӨ

УРГАЦ ХУРААЛТЫН ДҮН, МЭДЭЭНИЙ НЭГТГЭЛ ГАРГАХ ЗААВАРЧИЛГАА ӨГЛӨӨ
Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт дэвшүүлсэн дүүргийн иргэдээ эрүүл аюулгүй хүнсээр тогтвортой хангах зорилтын хүрээнд Засаг даргын Тамгын газраас өрхийн тариаланчдыг дэмжин ажиллаж, тухай бүр мэдээллийг хүргэн ажиллаж байна.
Өнөөдөр дүүргийн хороодын Зохион байгуулагч, хэсгийн ахлагч нарт дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Статистикийн хэлтэстэй хамтран ургац хураалтын нэгдсэн дүн, балансыг хэрхэн гаргах талаар зааварчилга өгч, холбогдох мэдээллээр хангалаа.
Дүүргийн Засаг даргын Тамгын газраас тариалан эрхлэгчдээ дэмжин энэ онд 13 нэр төрлийн 68 кг хүнсний ногооны үрийг үнэгүй олгож, хүнсний ногоогоо худалдан борлуулах борлуулалтын 6 цэг гарган Алтан намар өргөтгөсөн худалдаанд оролцуулж байна.
Мөн 2023 оны хаврын тариалалтаар нийт 1 ААН, 222 өрхийн тариалан эрхлэгчид 0,29 га-д төмс, 1,11 га-д хүнсний ногоо тариалж, ургац хураалтын явц 80%-тай явж байна. Намрын хүнсний ногооны өргөтгөсөн худалдаагаар нийт 23 нэр төрлийн 128,1 тн хүнсний ногоог хүн амын хүнсний хэрэгцээнд нийлүүлж, 386,0 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна.
 
 
Нийтлэлийг хуваалцах