112.548МКВ ТАЛБАЙД АРИУТГАЛ ХАЛДВАРГҮЙТГЭЛ ХИЙГЭЭД БАЙНА

112.548МКВ ТАЛБАЙД АРИУТГАЛ ХАЛДВАРГҮЙТГЭЛ ХИЙГЭЭД БАЙНА
Сүхбаатар дүүргийн хэмжээнд үерийн дараах сэргээн босголтын ажлын хүрээнд элдэв төрлийн халдварт өвчнөөс ард иргэдээ хамгаалах, хөрс, орчны бохирдлыг арилгах зорилгоор ариутгал, халдваргүйтгэлийг тогтмол хийж байна.
Сэлбэ голын ай сав, нийтийн эзэмшлийн гудамж, талбай, хүүхдийн тоглоомын талбай, хогийн цэгүүд, үерт өртсөн орон сууцны орчин, орц, подваль гэх мэт шаардлагатай бүхий л байршлыг ариутган, халдваргүйжүүлж байна. Өнөөдрийн 16 цагийн байдлаар энэ сарын 08-ны өдрөөс эхэлсэн ариутгал 1, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20 дугаар хороодод нийтдээ 122.548мкв талбайг ариутгасан байна. Дүүргийн 1 дүгээр хороонд усыг соруулж, лаг шаврыг цэвэрлэсэн 17 байранд давтамжтайгаар ариутгал, халдваргүйтгэлийн ажил хуваарийн дагуу үргэлжилж байна.
Нийтлэлийг хуваалцах