СҮХБААТАР ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД МАРГААШ БУЮУ БЯМБА ГАРАГТ БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭТЭЙ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД МАРГААШ БУЮУ БЯМБА ГАРАГТ БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭТЭЙ
Үргэлжлэн орсон борооны улмаас Сэлбэ голын ай сав орчимд үер усны аюул нүүрлэж, хөрс, агаарын бохирдол ихээр үүссэнтэй холбогдуулан нутаг дэвсгэрийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулахаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын Албан даалгавар гарлаа.
Их цэвэрлэгээний хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, айл өрх орчны нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламж, явган хүний замын хог хаягдал, шарилж, луулийг цэвэрлэнэ. Мөн хашаа хайс, хаалга хаягжилт, цонхоо угааж, эвдрэл гэмтлийг засварлах, ариутгал халдваргүйтгэл хийх шаардлагатай.
Албан даалгаврын хүрээнд ажил хариуцсан хэлтэс, мэргэжилтнүүд хяналт тавих бөгөөд хангалтгүй болон биелүүлээгүй тохиолдолд холбогдох хууль журмын дагуу арга хэмжээ авахыг мэдэгдэж байна.
Иймд нийт байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүддээ үерийн аюулын дараах эрсдлүүдээс сэргийлж, их цэвэрлэгээндээ идэвхтэй оролцохыг уриалж байна.
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
Нийтлэлийг хуваалцах