ӨРХИЙН АМЬЖИРГААНЫ ТҮВШИН ТОДОРХОЙЛОХ СУДАЛГААНЫ МЭДЭЭЛЛИЙГ 99,55 ХУВЬТАЙ ЦУГЛУУЛЛАА
-
Нийтэлсэн огноо: 2023-07-04 00:00
-
Үзсэн: 12645
Сүхбаатар дүүргийн Засаг даргын А/228 дугаар захирамжийн дагуу Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын А/38 дугаар тушаалаар “Орлогыг орлуулан тооцох аргаар өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох” судалгааны ажлыг амжилттай зохион байгуулж дууслаа.
Судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 06 дугаар сарын 09–ний өдрийн хооронд зохион байгуулж, нийт 936 өрхөөс шилжсэн, хаягандаа байхгүй шалтгаанаар зарим өрх хасагдаж 897 өрхийг судалгаанд бүрэн хамруулж, 99,55 хувийн гүйцэтгэлтэй ажиллалаа.
Энэ удаагийн судалгааны онцлог нь цаасан суурьтай маягт ашиглахгүйгээр цахимаар зохион байгуулсан бөгөөд нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн мэдээллийг шинэчлэх зорилготой юм. Мөн судалгааны ажилд хяналт тавьж, зөвлөн туслахаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны газрын дарга, мэргэжилтнүүд оролцлоо.