СЭРЭМЖЛҮҮЛЭГ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Сэрэмжлүүлэг Өнөөдөр Улаанбаатар хотод дуу цахилгаантай аадар бороо орж хур борооны эрчимшил хэмжээнээс хамаарч голын усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж, үерлэж болзошгүй тул үeр, усны аюулаас болгоомжтой байж, цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
 
Голын усны түвшин нэмэгдэж, үертэй үед баталгаат гарам гарцтай газраар зорчих, голын усанд орохгүй байж, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндээ хамгаалахыг сэрэмжлүүлж байна.
Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөж байна.
Нийтлэлийг хуваалцах