ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮДИЙН ГЭРЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТИЙГ ДҮГНЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ

ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮДИЙН ГЭРЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТИЙГ ДҮГНЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ
Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/104 дүгээр тушаал, нийслэлийн Засаг даргын 2022 оны "Гүйцэтгэлийн гэрээний биелэлтийн дүн батлах тухай" А/1647 дугаар захирамжийн дагуу Өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй байгуулсан гүйцэтгэлийн гэрээний 2023 оны эхний хагас жилийн хэрэгжилтийг дүгнэх үйл ажиллагаа 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхэллээ.
Гүйцэтгэлийн гэрээний хэрэгжилтийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2023 оны А/265 дугаар захирамжаар батлагдсан Ажлын хэсгийн гишүүд шалгуур үзүүлэлтийн 3 чиглэлийн 22 заалтаар үнэлж байна. Ажлын хэсэгт дүүргийн ЗДТГ, Эрүүл мэндийн төв болон нийслэлийн Эрүүл мэндийн газрын Ахлах мэргэжилтэн, Улсын байцаагч нар хамтран ажиллаж, зөвлөгөө, үнэлгээ дүгнэлт өгч ажиллаж байна. Хүн амын эрүүл мэндийн хяналтыг сайжруулах, 0-5 насны хүүхдийн эрүүл мэндийн хяналтыг сайжруулан тэгш, хүртээмжтэй үйлчилж байгаа эсэх, дархлаажуулалтын тусламж үйлчилгээнд шаардлагатай хүний нөөц, бэлэн байдлыг ханган ээлтэй аюулгүй тусламж үзүүлэх, лабораторийн шинжилгээ оношлогооны чадавхыг нэмэгдүүлсэн байдал, өдрийн эмчилгээ, эрсдэлт бүлгийн хүн амын тусламж, үйлчилгээний хамрагдалтыг нэмэгдүүлсэн байдал зэрэг олон чухал үзүүлэлтийг дүгнэх юм.  

 

 

Нийтлэлийг хуваалцах