СҮХБААТАРЧУУД СТРАТЕГИЙН КОМАНД ШТАБЫН ДАДЛАГА СУРГУУЛЬД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

СҮХБААТАРЧУУД СТРАТЕГИЙН КОМАНД ШТАБЫН ДАДЛАГА СУРГУУЛЬД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран “Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож “онц байдал” тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургуулийг энэ сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгууллаа. Дадлага сургуульд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Улсын онцгой комисс, гамшгаас хамгаалах 12 улсын алба, яам, агентлаг, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага, НҮБ-ын суурин зохицуулагчийн ажлын алба, 12 хүмүүнлэгийн тусламжийн сектор, Дэлхийн зөн Монгол болон эрүүл мэндийн байгууллага, 21 аймаг, нийслэлийн 9-н дүүргийн нутгийн захиргааны байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл зэрэг 2900 гаруй хүн оролцсон байна.

Нийтлэлийг хуваалцах