ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДАВ

ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДАВ
Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Онцгой комиссын хурал боллоо.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, дүүргүүдтэй хамтран “Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож “онц байдал” тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургуулийг ирэх зургадугаар сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулна.Энэ удаа дүүргийн Онцгой комиссын хурлаар  сургуулийн бэлтгэл ажлын явц, дэд ажлын хэсгүүдийн мэдээлэл, сургуулийн үеийн ажиллах зааврыг танилцуулж, сургуулийн үеийн үйл ажиллагааны зардлыг хэлэлцэж холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.
 Хурлын төгсгөлд  дүүргийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Х.Болормаа бид гамшгаас хамгаалах иж бүрэн дадлага, сургууль зохион байгуулж байсан туршлагатай, зохион байгуулалтын дүнгээр нийслэлийн хэмжээнд бүрэн хангалттай үнэлүүлж байсан. Иймд бид энэ удаагийн улсын хэмжээнд зохион байгуулж байгаа дадлага сургуульд идэвх санаачлагатай, хариуцлагатай оролцох ёстой. Штабын дадлагаар газар хөдлөлтийн цагийн байдлын дагуу багаар ажиллаж, хариу арга хэмжээ авах, хамтын ажиллагааг жигдрүүлэх шаардлагатай гээд холбогдох чиглэлүүдээр үүрэг даалгавар өглөө.
Нийтлэлийг хуваалцах