БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТӨЛӨВЛӨХДӨӨ СӨХ-ДЫН САНАЛЫГ ТУСГАНА

БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТӨЛӨВЛӨХДӨӨ СӨХ-ДЫН САНАЛЫГ ТУСГАНА

Дүүргийн Засаг дарга, Засаг даргын орлогч,  холбогдох мэргэжилтнүүд СӨХ-ын гүйцэтгэх захирлуудтай уулзалт зохион байгуулж байна. Уулзалтаар 2014 онд хийсэн бүтээн байгуулалт, тохижилтын ажлуудын талаар санал солилцож, энэ онд хийхээр төлөвлөсөн ажлуудад цаашид юуг анхаарах, тухайн байрны оршин суугчид юу хүсч байгааг тусгах зорилготой. Мөн энэ онд тохиож буй дүүргийн 50 жилийн ойд зориулан СӨХ-д ямар ажил хийх хүсэл зорилготой байгааг нэгтгэж,  ойн ажлын нэгдсэн төлөвлөгөөнд тусгах юм.

Манай дүүргийн хувьд барилга байгууламж ихтэй тул орчны тоосжилтыг багасгах, тохитой орчин бүрдүүлэх зорилгоор энэ оны ажилд байрнуудын өмнөх, дундах газруудын ногоон байгууламжийг иж бүрэн тохижуулж, шинэчлэхээр ажиллаж байна.

  Гудамж, зам талбай, ногоон байгууламж нь нийтийн эдэлбэр  газарт тооцогддог. Харин эдгээр газрын төлөвлөлтийг буруу хийснээс дахин өөрчлөх шаардлага гардаг.Тиймээс иргэд болон СӨХ-үүдийн саналыг тусгаснаар зөв төлөвлөлттэй, тохижуулалт болох юм.  

 

 

 

 

 

Нийтлэлийг хуваалцах