​ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Дүүргийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өчигдөр боллоо. Хуралдааны эхэнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга В.Гомбодорж, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Г.Амгалан, Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргаар томилогдсон Д.Ууганбаяр нарыг танилцуулав. Мөн Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд өмнөх шуурхайн биелэлт, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга В.Гомбодорж нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 19 дүгээр тогтоол, дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Хүнсний аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний тухай” А/13 тоот захирамжийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар товч мэдээлэл өглөө.

Дүүргийн Цагдаагийн 1, 2 дугаар хэлтсээс өнгөрсөн 21 хоногийн нөхцөл байдлын талаар таницуулахад гэмт хэргийн гаралт 30 гаруй хувиар буурсныг тодотголоо. Нийслэлийн хэмжээнд гурав хоног архи, согтууруулах ундаа зарахгүй байх шийдвэртэй холбоотойгоор цагдаагийн байгууллагад ирж байгаа гэмт хэргийн шинжтэй дуудлага, мэдээлэл өмнөх 21 хоногтой харьцуулахад эрс буурсан үзүүлэлт гарсан байна.

2017 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 23-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ЗАСАГ Х.БОЛОРМААГИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Нийслэлийн Засаг даргын захирамж гарснаас хойш дүүргийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй тавигдсан ТҮЦ-нүүдийн судалгааг гаргаж, танилцуулах 7 Орлогч Л.Амарзаяа, ХХҮХ
2 Нийслэлийн Засаг даргын 2017 оны “Агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоох тухай” А/04-А/19 дүгээр хамтарсан тушаал/захирамж, “Улаанбаатар хотын суурьшлын бүсийн хязгаарыг тогтоох тухай” А/18 дугаар захирамж, “Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/17 дугаар захирамжуудын хэрэгжилтийг холбогдох байгууллагууд хангах 7 Ажлын хэсэг
3 Нийслэлийн ногоон бүсэд шинээр айл, өрх нэмж буулгахгүй байх, холбогдох арга хэмжээ авах 7 Газрын алба
4 Нийслэлийн Засаг даргын 2017 оны “Сахилга хариуцлага, дэг журмыг сайжруулах тухай” 02 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангаж биелэлтийг тайлагнаж ажиллах 7 Засаг даргын Тамгын газрын дарга
5 Нийслэлээс 2017 оныг "Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил" болгон зарласаны дагуу хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө батлагдсантай холбогдуулан ажил хариуцсан байгууллагууд төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж ажиллах. 7 Засаг даргын Тамгын газрын дарга, Төрийн захиргааны удирдлагын хэлтэс
6 Нийслэлийн шалгалттай холбоотойгоор гарсан зөрчлийг арилгаж ажиллах 7 Засаг даргын Тамгын газрын дарга, Төрийн захиргааны удирдлагын хэлтэс
7 Амьсгалын замын цочмог халдвар, Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед авч хэрэгжүүлэх, бэлэн байдлын төлөвлөгөөг боловсруулах 7 Эрүүл мэндийн төв, ӨЭМТ, Нэгдсэн эмнэлэг, НХХ
8 Төсвийн ерөнхийлөн захирагчаас төсвийн шууд захирагчтай үр дүнгийн гэрээг 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр байгуулна. Төсвийн шууд захирагч нар харьяа нэгж, төрийн албан хаагч нартай үр дүнгийн гэрээ байгуулахдаа, хийх ажил хоног хугацааг зэргийг тодорхой тусгаж байгуулах 7 СТСХ
9 Ажлын байрны сул орон тооны жагсаалтыг гаргаж Нийслэлийн Засаг даргын Тамгын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст ирүүлэх 7 Засаг даргын Тамгын газрын дарга, Төрийн захиргааны удирдлагын хэлтэс
10 “Мөнгөн Улаанбаатар-2017” сэдэвт цасны баяр, оны өвлийн биеийн тамир, спортын арга хэмжээний нэгдсэн нээлтийн ёслолын ажиллагаа 2016 оны 02 дугаар сарын 04-ны өдөр Бямба гарагт буюу Хүй долоо худагт Монгол наадам цогцолборын цанын баазад болох тул нийт байгууллагууд идэвхтэй оролцох, бэлтгэлийг сайтар хангах 7 Бүх хэлтэс , албад
11 Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, байгаль орчны бохирдлын татвар, замын хураамж зэргийг эхний 2 улиралд багтаан авахад анхаарч ажиллах. 7 Татварын хэлтэс

2017 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 23-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дугаар хуралдаанаар “Агаарын бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай”, “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” асуудлуудыг хэлэлцэх тул Дүүрэг, Хэрэгжүүлэгч агентлаг, Харьяа газруудын удирдлагууд идэвхтэй оролцох. 14 Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга
2 Нийслэлийн Засаг даргын 2017 оны “Сахилга хариуцлага, дэг журмыг сайжруулах тухай” 02 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангаж биелэлтийг тайлагнаж ажиллах. /Дүүрэг, Хэрэгжүүлэгч агентлаг, Харьяа газрууд/ 14
3 Нийслэлийн Засаг даргын 2017 оны “Агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоох тухай” А/04-А/19 дүгээр хамтарсан тушаал/захирамж, “Улаанбаатар хотын суурьшлын бүсийн хязгаарыг тогтоох тухай” А/18 дугаар захирамж, “Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/17 дугаар захирамжуудын хэрэгжилтийг холбогдох байгууллагууд хангах. 14
4 Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үүссэн нөхцөл байдлын тухай дүгнэлт, цаашид авах арга хэмжээний саналаа танилцуулах. Захирагчийн ажлын албаНийслэлийн Онцгой байдлын газар, тус хорооны нутаг дэвсгэр гамшигт өртсөн айл өрхүүдийг нүүлгэх ажлын төлөвлөгөөг боловсруулах. Баянзүрх дүүргийн Засаг дарга 14
5 Нийслэлээс 2017 оныг "Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил" болгон зарласаны дагуу хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө батлагдсантай холбогдуулан ажил хариуцсан байгууллагууд төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж ажиллах. 14
6 Амьсгалын замын цочмог халдвар, Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед авч хэрэгжүүлэх, бэлэн байдлын төлөвлөгөөг боловсруулах. Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Дүүргүүд  
7 Төсвийн ерөнхийлөн захирагчаас төсвийн шууд захирагчтай үр дүнгийн гэрээг 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр байгуулна. Төсвийн шууд захирагч нар харьяа нэгж, төрийн албан хаагч нартай үр дүнгийн гэрээ байгуулахдаа, хийх ажил хоног хугацааг зэргийг тодорхой тусгаж байгуулах. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд 14
8 Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 1 дүгээр сардаа багтаан эрх шилжүүлэх, 2 дугаар сард хөрөнгө оруулалтын ажлуудыг эрэмблэж тендер зарлах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах ажлыг үе шатанд хугацаа алдахгүй зохион байгуулж ажиллах. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар 14
9 Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд ажлын байрны сул орон тооны жагсаалтыг гаргаж Нийслэлийн Засаг даргын Тамгын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст ирүүлэх. 14
10 “Мөнгөн Улаанбаатар-2017” сэдэвт цасны баяр, оны өвлийн биеийн тамир, спортын арга хэмжээний нэгдсэн нээлтийн ёслолын ажиллагаа 2016 оны 02 дугаар сарын 04-ны өдөр Бямба гарагт буюу Хүй долоо худагт Монгол наадам цогцолборын цанын баазад болох тул нийт байгууллагууд идэвхтэй оролцох, бэлтгэлийг сайтар хангах. 14 Дэд бүтэц, гэр хорооллийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч
11 Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, байгаль орчны бохирдлын татвар, замын хураамж зэргийг эхний 2 улиралд багтаан авахад анхаарч ажиллах. Нийслэлийн Татварын газар, Дүүргийн Засаг дарга нар 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Нийтлэлийг хуваалцах