​ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДАА ДАРААХ БАЙРШЛУУДАД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

​ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДАА ДАРААХ БАЙРШЛУУДАД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан сурагч, оюутан, эцэг эхчүүдэд хичээлийн хэрэгсэл, сурагчийн дүрэмт хувцсыг нэг дороос өргөн сонголтоор худалдан авах боломжийг олгох зорилгоор Сүхбаатар дүүргийн дараах байршлуудад хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдаа зохион байгуулагдаж байна.
Үүнд:
1.Улсын их дэлгүүрийн өмнөх талбай буюу Б.Цэрэндоржийн гудамж /Бүх төрлийн хичээлийн хэрэгсэл, гутал, хувцас, цүнх/
2. Аса циркийн гадна талбайд /Сурагчийн дүрэмт хувцас, бичиг хэрэг, цүнх/
3.Голомт хотхоны гадна талбайд /Сурагчийн дүрэмт хувцас, хүүхдийн трико, бусад/
4.Улаанбаатар галлерей дотор /Хүүхдийн цүнх, бичиг хэрэг, тоглоом/ 
Нийтлэлийг хуваалцах