Төрснийг бүртгэх Иргэн

Бүртгүүлэх хугацаа: Хүүхэд төрснөөс хойш төв суурин газарт 15 хоног, алслагдсан сум, багт 30 хоногийн дотор бүртгүүлнэ.

Бүртгэх нэгж: Хүүхдийн эцэг, эхийн оршин суугаа, эсхүл хүүхдийн өөрийнх нь төрсөн газрын сум, дүүргийн улсын бүртгэгч бүртгэнэ.

Бүрдүүлэх баримт бичиг :

1. Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр

2. Төрсөн тухай эмнэлэгийн гэрчилгээ / СТ-4 маягт /

3. Эцэг, эхийн иргэний үнэмлэх эх хувь, хуулбар

4. Эцэг, эхийн гэрлэлтийн баталгааны эх хувь, хуулбар

5. Гэрлэлтийн баталгаагүй бол эцэг, эх хамт ирэн өргөдөлийн маягт бөглөх.

Шийдвэрлэх хугацаа: өдөрт нь

Бүртгэлийн хураамж: 2500 төгрөг ( эцэг тогтоосны бүртгэл хийсэн тохиолдолд)

Бүртгэлийн хураамж: үнэгүй (эхээр овоглох,гэрлэлтийн баталгаатай эцгээр овоглох тохиолдолд)

Банкны нэр: Голомт банк

Байгууллагын нэр: Нийслэлийн Улсын Бүртгэлийн газар

Дансны дугаар: 1165004534

Гэрлэлтийн бүртгэл Иргэн

Бүртгэх нэгж: Гэр бүлийн тухай хуульд заасан насанд хүрсэнгэрлэхийг хүсэгчид хэн нэгнийхээ, эсхүл хамтран оршин суугаа газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтанд гэрлэлтээ бүртгүүлнэ.

Бүрдүүлэх баримт бичгийн нэр: Дараах бүрдүүлбэр байна. Үүнд:

  • 1.Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ бүртгүүлэх тухай өргөдөл (харъяа дүүргийн улсын бүртгэгчээс олгоно.)
  • 2.Гэрлэгсдийн иргэний үнэмлэх эх хувь, хуулбар
  • 3.Эрүүл мэндийн тодорхойлолт (сэтгэц, сүрьеэ, арьс өнгө, ДОХ)
  • 4.Өмнө нь гэрлэж байсан эсэх тухай лавлагаа (УБЕГ-ын ИБТА-аас лавлагаа авах, эсвэл ТҮЦ машинаас авч болно.)

Жич: Гэрлэхийг хүсэгчид биеэр байлцаж, гэрчийн этгээдийг оролцуулна.

Шийдвэрлэх хугацаа: өдөрт нь

Бүртгэлийн хураамж: 2500 төгрөг

Банкны нэр: Голомт банк

Байгууллагын нэр: Нийслэлийн Улсын Бүртгэлийн газар

Дансны дугаар: 1165004534

ГЭРЛЭЛТ ЦУЦАЛСНЫ БҮРТГЭЛ (Шүүхийн журмаар гэрлэлт цуцлалт) Иргэн

Бүртгэх хугацаа: 10хоногийн дотор

Бүртгэх нэгж: Гэрлэлтээ шүүхийн журмаар цуцлуулсан иргэд оршин суугаа газрынхаа, эсхүл гэрлэлтээ бүртгүүлсэн сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтанд гэрлэлт цуцлуулсныг бүртгүүлнэ.

Бүрдүүлэх баримт бичгийн нэр: Дараах бүрдүүлбэр байна. Үүнд:

  • 1.Өргөдөл
  • 2.Шүүхийн шийдвэр
  • 3.Гэрлэлтийн гэрчилгээ, архивын лаввлагаа
  • 4.Иргэний үнэмлэх эх хувь, хуулбар

Бүртгэлийн хураамж: 2500 төгрөг

Банкны нэр: Голомт банк

Байгууллагын нэр: Нийслэлийн Улсын Бүртгэлийн газар

Дансны дугаар: 1165004534

ГЭРЛЭЛТИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ ЗАСВАР ӨӨРЧЛӨЛТИЙН БҮРТГЭЛ (иргэний бүртгэл, иргэний баримт бичгийн мэдээлэл бүрэн бус, үг үсгийн алдаатай 1-3 үсгийн засвар хийх, шүүхийн шийдвэр, хяналтын улсын байцаагчийн дүгнэлт зэргийг үндэслэнэ.)

Бүртгэх нэгж: Иргэний оршин суугаа газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтанд бүртгүүлнэ.

Бүрдүүлэх баримт бичгийн нэр: Дараах бүрдүүлбэр байна. Үүнд:

1.Өргөдөл

2. Гэрлэлтийн гэрчилгээ, архивын лавлагаа

3.Шаадлагатай нотлох баримт бичгийн хуулбар

4.Шүүхийн шийдвэр, эсвэл хяналтын улсын байцаагчийн дүгнэлт

Шийдвэрлэх хугацаа: өдөрт нь

Бүртгэлийн хураамж: 2500 төгрөг

Банкны нэр: Голомт банк

Байгууллагын нэр: Нийслэлийн Улсын Бүртгэлийн газар

Дансны дугаар: 1165004534

Архивын үйлчилгээний чиглэлээр

БИЕИЙН ДАВХЦАХГҮЙ ӨГӨГДЛИЙН БҮРТГЭЛ Иргэн, Гадаадын иргэн

(16 нас хүрсэн, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй иргэн, Монгол Улсын харъяат болсон, харъяалалаа сэргээсэн иргэн)

Бүртгэх нэгж: Иргэний оршин суугаа газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтан бүртгэнэ.

Бүрдүүлэх баримт бичгийн нэр: Дараах бүрдүүлбэр байна. Үүнд:

16 нас хүрсэн иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй иргэд

  • 1.Төрсний гэрчилгээ
  • 2.Эцэг, эхийн иргэний үнэмлэхний хуулбар

Хуучин иргэний үнэмлэх авч байсан иргэдийн хувьд

  • 1.Төрсний гэрчилгээний хуулбар
  • 2.Хуучин иргэний үнэмлэхний хуулбар

Биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд хамрагдснаар иргэний цахим үнэмлэх шинээр олгогдоно.

Шийдвэрлэх хугацаа: ажлын 5 хоног

Банкны нэр: Голомт банк

Бүртгэлийн хураамж: 15000 төгрөг (Дансны дугаар: 1165004534)

Байгууллагын нэр: Нийслэлийн Улсын Бүртгэлийн газар

Тэмдэгтийн хураамж: 3300 төгрөг (Дансны дугаар: 1165007797)

Байгууллагын нэр:Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс

ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ СОЛЬЖ ОЛГОХ (25, 45 нас, хүчинтэй хугацааг сунгах тохиолдолд) Иргэн

Бүртгэх нэгж: Иргэний оршин суугаа газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтан бүртгэнэ.

Бүрдүүлэх баримт бичгийн нэр: Дараах бүрдүүлбэр байна. Үүнд:

  • 1.Хугацаа дууссан иргэний үнэмлэх
  • 2.Бүртгэлийн хураамж төлсөн баримт
  • 3.Тэмдэгтийн хураамж төлсөн баримт

Жич: Иргэний үнэмлэхийг гээгдүүлсэн тохиолдолд торгуулийн хэмжээг хяналтын улсын байцаагч тогтооно. Торгууль төлөхдансны дугаар 2611009483

Шийдвэрлэх хугацаа: ажлын 5 хоног

Банкны нэр: Голомт банк

Бүртгэлийн хураамж: (Дансны дугаар: 1165004534)

Байгууллагын нэр: Нийслэлийн Улсын Бүртгэлийн газар

Тэмдэгтийн хураамж: 3300 төгрөг (Дансны дугаар: 1165007797)

Байгууллагын нэр:Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс