ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

                Огноо :2023.05.10 Тендер шалгаруулалтын нэр:Дүүргийн цэцэрлэг, сургуулийн засвар үйлчилгээ, материаллаг бааз бэхжүүлэхТендер шалгаруулалтын дугаар:СБДХААА/202312004

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг “Дүүргийн цэцэрлэг, сургуулийн засвар үйлчилгээ, материаллаг бааз бэхжүүлэх”  ажил гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: Тийм

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

Тендер нь түүнийг нээснээс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байна.

Цахим тендерт оролцогч нь:

Багц1-8-р хороо, 42-р цэцэрлэгийн В байрны дээвэр засвар- 265 000  /Хоёр зуун жаран таван мянга/ төгрөг

Багц2-159-р сургуулийн хашаа барих-1 235 500 /Нэг сая хоёр зуун гучин таван мянга таван зуу/ төгрөг

Багц3-143-р цэцэрлэгийн А,Б байрны дотор цахилгаан шинэчлэх-1 360 000/Нэг сая гурван зуун жаран сая/ төгрөг

Багц4-143-р цэцэрлэгийн гадна цахилгаан шинэчлэх-350 000 /Гурван зуун тавин мянга/ төгрөг

Багц5-143-р цэцэрлэгийн А байрны дээвэр, А,Б байрны ус зайлуулах хоолойн засвар-289 500 /Хоёр зуун наян есөн мянга таван зуун/ төгрөг

Нийт 3 500 000 /Гурван сая таван зуун мянган / төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 09цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн, 09 цаг 30 минутад зохион байгуулна.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: Эрхгүй

Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: Үгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

Захиалагчийн хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг

7 дугаар хороо, Денверийн гудамж, Сүхбаатар дүүргийн

Засаг даргын Тамгын газрын байр 205 тоот

Утас:70107632