ХАМТРАН АЖИЛЛАХ ХҮСЭЛТ ИРҮҮЛЭХ ТУХАЙ ЗАР

 

 

2023.05.02

 

Нийслэлийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/321 дүгээр захирамж /Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай/, А/323 дугаар захирамж /Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээг нэмэгдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн газарт болон эзэмшиж, ашиглаж байгаа газраа дур мэдэн нэмэгдүүлж, зохих зөвшөөрөлгүйгээр хашаа, хайс барьсан зөрчлийг арилгах, газар чөлөөлөх арга хэмжээг хариуцан зохион байгуулах ажлын хэсэг байгуулах тухай/, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2023.05.02-ны өдрийн А/194, А/195, А/196, А197, А198, А/199 дүгээр захирамжууд /Газар чөлөөлөх тухай/-ын биелэлтийг хангах ажлын хүрээнд Дүүргийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй байгаа гарааш буулгахад хамтран ажиллах аж ахуйн нэгжүүдийг урьж байна.

 

Хамтран ажиллах хүсэлт ирүүлэх ААН-ын бүрдүүлэх шаардлагатай материал:

  1. Албан хүсэлт
  2. Улсын бүртгэлийн гэрчилгээ
  3. Тусгай зөвшөөрөл: Барилга, хот байгуулалтын яамны БА-7.1. Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил болон түүнээс дээш
  4. Татварын өргүй тухай тодорхойлолт

 

Албан хүсэлтийг 2023 оны 05 сарын 10-ны өдөр хүртэл хүлээн авна.

Хамран ажиллах хүсэлт хүлээн авах хаяг:

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 7 дугаар хороо,

Денверийн гудамж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын

Тамгын газрын байр, 205 тоот