Ажлын хэсэг байгуулах тухай
 
          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дахь хэсэг, нийслэлийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Болзолт уралдаан зарлах тухай А/461 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
      1.Нийслэлийн 2023 оны Шилдэг хороо шалгаруулах Сүхбаатар дүүргийн Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, Ажлын хэсгийн гишүүдийн хороодод ажиллах хуваарийг хоёрдугаар,шалгуур үзүүлэлтийн дагуу мэргэжил арга зүйн зөвлөгөө, заавар өгөх хуваарийг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

            2.Нийслэлийн Засаг даргын захирамжаар батлагдсан удирдамжийн дагуу хуваарилагдсан хороодод 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 06 дугаар сарын 10-ны өдрүүдэд мэргэжил, арга зүйн заавар зөвлөгөө өгч ажиллан 2023 оны 06 дугаар сарын 15-ны дотор холбогдох тайлан мэдээг гарган Нийслэлийн ажлын хэсэгт хүргүүлэхийг Ажлын хэсэг (В.Гомбодорж)-т үүрэг болгосугай. 

 

 

 

 ДАРГА                                                 Н.ЭНХБОЛД