Хөрөнгө гаргах тухай

 

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт, Сангийн сайдын 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журам батлах тухай 86 дугаар тушаал, нийслэлийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Хөрөнгө гаргах тухай А/383 дугаар захирамж, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Сүхбаатар дүүргийн 2022 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэх, 2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай 7/31 дүгээр тогтоолын 74 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
           1.Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2024 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээг төлөвлөх зорилгоор иргэдээс нээлттэй санал асуулгыг саналын хуудсаар авахад шаардлагатай 6,000,000 (Зургаан сая) төгрөгийг Бусад нийтлэг ажил үйлчилгээний төлбөр хураамж зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газрын Ахлах нягтлан бодогч (М.Оюунгэрэл)-д зөвшөөрсүгэй.
         2.Ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг  Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс (М.Бямбасүрэн)-т үүрэг болгосугай.
 

 

 

 
ДАРГА                                                  Н.ЭНХБОЛД