Төрийн албан хаагчийн
ёс зүйн зөвлөл байгуулах тухай

 

 

           Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Дүрэм батлах тухай 33 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
          1.Засаг даргын Тамгын газрын дэргэд Төрийн албан хаагч ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэх асуудлаар эцэслэн дүгнэж, шийдвэр гаргах эрх бүхий “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөвлөл”-ийг байгуулсугай.
           2.Төрийн албан хаагчийн ёс зүйн зөвлөлийг дараах бүрэлдэхүүнтэйгээр 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн 3 жилийн хугацаагаар томилсугай.
Ёс зүйн зөвлөлийн дарга:               Д.Тунгаа (Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга)
Гишүүд:                                             М.Бямбасүрэн (Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтсийн дарга)
                                                          Т.Эдмон (Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга)
                                                          Б.Цэндсүрэн (Сургалт, тайлан мэдээ хариуцсан мэргэжилтэн)
Нарийн бичгийн дарга:                    Г.Нямдорж (Хяналт-шинжилгээ, иргэний оролцоо хариуцсан мэргэжилтэн)
        3.Төрийн албан хаагчийн ёс зүйн зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөөг жил бүр гаргаж, биелэлтэд хяналт тавьж, удирдлагаар хангаж ажиллахыг Төрийн албан хаагчийн ёс зүйн зөвлөл (Д.Тунгаа)-д үүрэг болгосугай.
 
 
 
 
 
 ДАРГА                                                    Н.ЭНХБОЛД