Хөрөнгө гаргах тухай

     

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь хэсэг, нийслэлийн Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Хүүхдийн автобусны үйлчилгээг зохицуулах зарим арга хэмжээний тухай А/110 дугаар захирамж, дүүргийн Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Ажлын хэсэг байгуулах тухай А/36 дугаар захирамжийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
           1.Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар дүүргийн Засаг даргын Тамгын газарт нийлүүлсэн Dongfeng маркийн сургуулийн хүүхдийн 7 (долоо) автобусыг хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулахыг Нийгмийн хөгжлийн хэлтэс (Д.Тунгаа)-т үүрэг болгосугай.
          2.Холбогдох үйлчилгээнд шаардагдах 2,100,000 (Хоёр сая нэг зуун мянган) төгрөгийг Тээвэр, шатахууны зардлаас гаргаж, олгохыг Засаг даргын Тамгын газрын Ахлах нягтлан бодогч (М.Оюунгэрэл)-д зөвшөөрсүгэй
 
 
 

 

ДАРГА                                                 Н.ЭНХБОЛД