Хөрөнгө гаргах тухай
 
         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
         1.Дүүргийн нутаг дэвсгэрт сандал, хогийн сав байршуулах ажлын төсөв боловсруулах ажлын 1,400,000 (Нэг сая дөрвөн зуун мянган) төгрөгийг Бусад нийтлэг ажил үйлчилгээний төлбөр хураамж зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газрын Ахлах нягтлан бодогч (М.Оюунгэрэл)-д зөвшөөрсүгэй.
        2.Төсөв боловсруулах ажлыг эрх бүхий мэргэшсэн төсөвчинтэй гэрээ байгуулан гүйцэтгүүлж, гэрээ байгуулсан иргэний үйл ажиллагаанд хяналт тавьж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс (М.Бямбасүрэн)-т үүрэг болгосугай.
 
 

 

 

ДАРГА                                               Н.ЭНХБОЛД