Хөрөнгө гаргах тухай

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэг, 67 дугаар зүйлийн 67.5 дахь хэсэг,  Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт, нийслэлийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Дижитал хот төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай А/1488 дугаар захирамж, нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 04 дүгээр хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаврын 3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
      1.Нийслэлийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, цахим шилжилтийн хүрээнд хэрэгжүүлж буй Дижитал хот төслийн хүрээнд хороодын хэсгийн ахлагчдын үйл ажиллагааг цахимжуулах “Хэсгийн ахлагчийн цахим систем”, гар утасны “Дижитал УБ” аппликейшны ашиглалтыг сайжруулахтай холбогдуулан хэсгийн ахлагч нарт интернетийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор албаны гар утасны дугаарыг олгож, холбогдох байгууллагатай хамтран  ажиллахыг Төрийн захиргааны удирдлагын хэлтэс (В.Гомбодорж)-т даалгасугай.
      2.Дээрх үйл ажиллагаанд шаардлагатай 12,400,000 (Арван хоёр сая дөрвөн зуун мянган) төгрөгийг Шуудан холбоо, интернетийн зардлаас санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газрын Ахлах нягтлан бодогч (М.Оюунгэрэл)-д зөвшөөрсүгэй.
           
 
 
 
ДАРГА                                                   Н.ЭНХБОЛД