Хөрөнгө гаргах тухай

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
        1.Дүүргийн цахим хуудас шинээр ашиглалтад оруулахтай холбоотой ДАН танилт нэвтрэлтийн нэгдсэн системтэй уялдан ажиллах, домэйн нэр болох sbd.gov.mn-д мэдээллийн аюулгүй байдлын SSL сертификатын (https://sbd.gov.mn) жилийн эрхийг худалдан авахыг Төрийн захиргааны удирдлагын хэлтэс (В.Гомбодорж)-т үүрэг болгосугай.
           2.Холбогдох үйлчилгээнд шаардагдах 235,230 (Хоёр зуун гучин таван мянга хоёр зуун гучин) төгрөгийг Шуудан холбоо, интернетийн зардлаас гаргаж, олгохыг Засаг даргын Тамгын газрын Ахлах нягтлан бодогч (М.Оюунгэрэл)-д зөвшөөрсүгэй.
 
 
 
 
ДАРГА                                              Н.ЭНХБОЛД