Хөрөнгө гаргах тухай
 
         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь хэсэг, нийслэлийн Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Хүүхдийн автобусны үйлчилгээг зохицуулах зарим арга хэмжээний тухай А/110 дугаар захирамж, дүүргийн Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Ажлын хэсэг байгуулах тухай А/36 дугаар захирамжийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
           1.Хятад улсад үйлдвэрлэсэн Dongfeng маркийн сургуулийн хүүхдийн 7 (Долоо) автобусыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус дүүргийн Засаг даргын Тамгын газарт нийлүүлсэн тул тээврийн хэрэгслийн гэрчилгээ, улсын дугаар авах, өмч бүртгэлд авах ажлыг зохион байгуулж ажиллахыг Аж ахуйн тасаг (М.Уранзаяа)-т үүрэг болгосугай.
            2.Холбогдох үйлчилгээнд шаардагдах 1,797,148 (Нэг сая долоон зуун ерэн долоон мянга нэг зуун дөчин найман) төгрөгийг Даатгалын үйлчилгээ зардлаас гаргаж, олгохыг Засаг даргын Тамгын газрын Ахлах нягтлан бодогч (М.Оюунгэрэл)-д зөвшөөрсүгэй.
 
 
 
 
ДАРГА                                              Н.ЭНХБОЛД