Сургуулийн хүүхдийн автобусны үйлчилгээний
 талаар авах зарим арга хэмжээний тухай
 
         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Боловсролын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.7 дахь заалт, нийслэлийн Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Хүүхдийн автобусны үйлчилгээг зохицуулах зарим арга хэмжээний тухай А/110 дугаар захирамж, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай 08 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 2.5.3 дахь заалт, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Дүүргийн 2023 оны төсөв батлах тухай 7/35 дугаар тогтоолын 3.2.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
         1.Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2022 онд  санхүүжүүлэн дүүргийн Засаг даргын Тамгын газрын өмчид шилжүүлсэн ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн  автобуснуудын ашиглалтын хэвийн үйл ажиллагааг ханган ажиллахыг Нийгмийн хөгжлийн хэлтэс (Д.Тунгаа), Аж ахуйн тасаг (М.Уранзаяа)-т тус тус үүрэг болгосугай.
         2.Хүүхдийн сургуулийн автобусны тээвэрлэлтийн ажил үйлчилгээнд шаардагдах 9,625,000 (Есөн сая зургаан зуун хорин таван мянган) төгрөгийг Мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гаргахыг Засаг даргын Тамгын газар (Н.Энхболд)-т зөвшөөрсүгэй.
          3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (М.Алтангэрэл)-д даалгасугай.
 
 
 ЗАСАГ ДАРГА                                          Х.БОЛОРМАА