Дүүргийн Эрүүл мэндийн төвийн
Нэгдсэн эмнэлгийн ашиглалтын өмнөх
захиргаа байгуулах тухай

 

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1 дэх заалт, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай 08 дугаар тогтоолын хавсралтын 2.1.1 дэх заалт, 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Сүхбаатар дүүргийн 2022 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэх, 2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай 7/31 дүгээр тогтоолын Хавсралтын 2 дахь хэсэг, Дүүргийн 2023 оны Төсөв батлах тухай 7/35 дугаар тогтоолын 3.2.1.11 дэх заалт, 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Чиглэл болгох тухай 9/52 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
        1.Дүүргийн иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн тусламж  үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах ажлын хүрээнд дүүргийн Эрүүл мэндийн төвийн Нэгдсэн эмнэлгийн барилгыг ашиглалтад өгөхтэй холбогдуулан Ашиглалтын өмнөх төслийн багийн бүтэц, орон тоог хавсралтаар баталж, хөлсөөр ажиллах гэрээ байгуулан томилж ажиллуулахыг Засаг даргын Тамгын газар (Н.Энхболд)-т зөвшөөрсүгэй.
        2.Ашиглалтын өмнөх төслийн багт мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэн хамтарч ажиллахыг дүүргийн Эрүүл мэндийн төв (М.Одгэрэл)-д, үйл ажиллагаанд шаардагдах зардлыг тухай бүр Эмнэлгийн ашиглалтын өмнөх захиргааны зардлаас санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (Н.Энхболд)-т тус тус үүрэг болгосугай.
        3.Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын  орлогч  (М.Алтангэрэл)-д даалгасугай.
 

 

 ЗАСАГ ДАРГА                                          Х.БОЛОРМАА