Гамшгаас хамгаалах арга хэмжээ авах тухай

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1 дэх заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалт, 34 дүгээр зүйлийн 34.2.3, 34.2.6 дахь заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3 дахь заалт, 47 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 30 дугаар тэмдэглэл, Сангийн сайдын 2021 оны  04 дүгээр сарын 20-ны өдрийн Журам шинэчлэн батлах тухай 61 дүгээр тушаал, нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай А/732 дугаар, 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай А/769 дүгээр захирамж, 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Үерийн хор, уршгийг арилгах зарим арга хэмжээний тухай А/806 дугаар захирамж, дүүргийн Онцгой комиссын 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 04 дүгээр хурлын тэмдэглэл, дүүргийн Засаг даргын Зөвлөлийн 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 08 дугаар хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Улаанбаатар хотод үргэлжлэн орсон хүчтэй аадар борооны улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан дараах арга хэмжээг авч ажиллахыг нэгжийн дарга нарт үүрэг болгосугай.
        1.1.Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор эвдэрч сүйдсэн нийтийн эзэмшлийн зам, гудамж, талбай болон орон сууцны хороололд хуримтлагдсан усыг зайлуулах, ариутгал, цэвэрлэгээ үйлчилгээ хийх, үерийн далан, шуудуу сэргээн засварлах арга хэмжээ авч, ажиллахыг дүүргийн Онцгой байдлын хэлтэс (Д.Бэхбаяр), Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс (Т.Эдмон), Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ (Б.Амгалан)-т тус тус,
       1.2.Усны онцгой хамгаалалтын бүсэд суурьшсан айл өрхөд албан шаардлага, мэдэгдэх хуудас хүргүүлж, үер усны аюулаас урьдчилан сэргийлж ажиллахыг Газар зохион байгуулалтын алба (Э.Зоригоо)-д,
     1.3.Цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол мэдээлж, иргэдэд сэрэмжлүүлэхийг Төрийн захиргааны удирдлагын хэлтэс (В.Гомбодорж)-т,
        1.4.Худалдан авах ажиллагааг хууль, журмын дагуу зохион байгуулж ажиллахыг Худалдан авах ажиллагааны алба (Н.Одончимэг)-д,
        1.5. Үерт өртсөн айл өрх, гамшгийн голомтын бүсэд үүрэг гүйцэтгэж байгаа ажилтан, албан хаагчдад хүнсний тусламж үзүүлэх, нөөц бүрдүүлэх ажлыг Нийгмийн хөгжлийн хэлтэс (Д.Тунгаа), Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс (Г.Амгалан)-д тус тус,
      2.Хор уршгийг арилгах арга хэмжээнд шаардагдах бараа материал, ажлыг хавсралтаар баталж Орон нутгийн нөөц хөрөнгөөс, ариутгал халдваргүйжүүлэх ажлыг Засаг даргын Тамгын газрын холбогдох зардлаас тус тус санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (Н.Энхболд)-т зөвшөөрсүгэй.
         3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (М.Алтангэрэл)-д даалгасугай.
 
 
 ЗАСАГ ДАРГА                                           Х.БОЛОРМАА