Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад
шилжүүлэх тухай

 

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 66  дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5 дахь заалт тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
           1.Захирамжийн нэгдүгээр хавсралтад заагдсан 4 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэхээр шийдвэрлэсүгэй.
      2.Захирамж гарсантай холбогдуулан нэгдүгээр хавсралтын 10 дугаар багана дахь захирамжуудын 7 дугаар багана дахь иргэдэд холбогдох заалтыг тус тус хүчингүйд тооцсугай.
        3.Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсэн иргэн, хуулийн этгээдэд гэрээ гэрчилгээ олгож, газрын төлбөр тооцоо хийж, хяналт тавьж ажиллахыг дүүргийн Газар зохион байгуулалтын алба (Э.Зоригоо)-д даалгасугай.
        4.Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасны дагуу захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мэдэгдсэн  буюу мэдсэн өдрөөс 30 хоногийн дотор нийслэлийн Засаг даргад гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
 
 
 ЗАСАГ ДАРГА                                       Х.БОЛОРМАА