Өрхийн тариалан эрхлэгчдийг
дэмжих тухай

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны
12 дугаар сарын 11-ний өдрийн Дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай 08 дугаар тогтоолын 4.6.3 дахь заалт, 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Дүүргийн 2022 оны Хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэх, 2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай 7/31 дүгээр тогтоолын хавсралтын 16.6 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

          1.Засгийн газрын Эх орны Эрүүл хүнс уриан дор зохион байгуулагдаж буй Атрын 4 дүгээр аяны хүрээнд дүүргийн өрхийн тариалан эрхлэгчдэд дэмжлэг үзүүлж, Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамнаас 80 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож буй 13 нэр төрлийн хүнсний ногооны үрээр хангах ажлыг зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс (Г.Амгалан)-т үүрэг болгосугай.

          2.Дүүргийн өрхийн тариалан эрхлэгчдэд олгох хүнсний ногооны үр худалдан авахад шаардагдах 888,157 (Найман зуун наян найман мянга нэг зуун тавин долоон) төгрөгийг Мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргаж олгохыг Засаг даргын Тамгын газар (Н.Энхболд)-т зөвшөөрсүгэй.

 

 

 

 ЗАСАГ ДАРГА                                        Х.БОЛОРМАА