Төсвийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай

                                      

           Монгол Улсын Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.20 дахь заалт, 66 дугаар зүйлийн 66.1.6 дахь заалт, Сангийн сайдын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Журам батлах тухай 134 дүгээр тушаал, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Нийслэлийн 2023 оны төсөв батлах тухай 115 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Төсвийн хуваарь батлах тухай А/47 дугаар захирамж, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Дүүргийн 2023 оны төсөв батлах тухай 7/35 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Дүүргийн 2023 оны төсвийн зарлага, санхүүжилтийн 05 дугаар сарын хуваарийг хавсралтаар шинэчлэн баталсугай.

            2.Батлагдсан хуваарийн дагуу санхүүжилтийг хянан олгохыг Санхүү, төрийн сангийн хэлтэс (Д.Ууганбаяр)-т зөвшөөрсүгэй.

           

 

 

 ЗАСАГ ДАРГА                                      Х.БОЛОРМАА