Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ,
 хэлбэр өөрчлөх, зориулалт өөрчлөх тухай

 

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 66  дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь заалт, 35 дугаар зүйлийн 35.3.5 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5 дахь заалтуудыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
       1.Захирамжийн хавсралтад заагдсан 103 иргэний газар эзэмших эрхийн талбайн хэмжээ, хэлбэрийг, 7 иргэний газар эзэмших эрхийн зориулалтыг тус тус өөрчилж шийдвэрлэсүгэй.
       2.Захирамж гарсантай холбогдуулан нэгдүгээр хавсралтын 10 дугаар багана дахь захирамжуудын 6 дугаар багана дахь, хоёрдугаар хавсралтын 10 дугаар багана дахь захирамжуудын 5 дугаар багана дахь заалтуудыг тус тус хүчингүйд тооцсугай.
        3.Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ, хэлбэр, зориулалт өөрчилсөн иргэн, аж ахуйн нэгжид гэрээ гэрчилгээ олгож, газрын төлбөр тооцоо хийж, хяналт тавьж ажиллахыг дүүргийн Газар зохион байгуулалтын алба (Э.Зоригоо)-д даалгасугай.
       4.Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасны дагуу захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мэдэгдсэн  буюу мэдсэн өдрөөс 30 хоногийн дотор нийслэлийн Засаг даргад гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
 
 
 
 ЗАСАГ ДАРГА                                            Х.БОЛОРМАА