Татварын тухай хууль тогтоомжийн
хэрэгжилтийг хангаж ажиллах тухай

 

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.10 дахь заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Сүхбаатар дүүргийн 2022 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэх, 2023 оны  хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай 7/31 дүгээр тогтоолын Хавсралтын 102 дахь заалт, Дүүргийн  2023 оны  төсөв батлах тухай 7/35 дугаар тогтоолын 3.2.1.5 дахь заалт, 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Засаг даргын зөвлөлийн хурлын 05 дугаар тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
            1.Татварын тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг ханган дүүргийн татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгжийн бүртгэл судалгааг гаргаж, бааз суурийг нэмэгдүүлэх, мэдээ, мэдээллээр хангах чиг үүрэг бүхий гэрээт ажилтнуудыг томилж, Хөлсөөр ажиллах гэрээ байгуулан, урамшууллыг Төсвийн орлого бүрдүүлэлт, татварын хуулийн хэрэгжилтийн зардлаас тухай бүр гаргаж олгохыг Засаг даргын Тамгын газар (Н.Энхболд)-т зөвшөөрсүгэй.
         2.Гэрээт ажилтнуудыг өдөр тутмын удирдлага, арга зүйгээр ханган ажиллахыг Татварын хэлтэс (Б.Баатар)-т, гэрээний хэрэгжилтийг хангаж ажиллахыг Санхүү, төрийн сангийн хэлтэс (Д.Ууганбаяр)-т тус тус үүрэг болгосугай.
            3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (М.Алтангэрэл)-т даалгасугай.

 

 

 ЗАСАГ ДАРГА                                      Х.БОЛОРМАА