Ажлын хэсэг байгуулах тухай

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх заалт, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, нийслэлийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Хууль, норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулах талаар авах зарим арга хэмжээний тухай А/242 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
      1.Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилтын хүрээнд хууль, стандарт, нормын хэрэгжилтийг хангуулах, хяналт шалгалт зохион байгуулах ажлын хэсгийн гишүүдийг нэгдүгээр, ажлын удирдамжийг хоёрдугаар, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
         2.Энэ захирамжийн биелэлтэд хяналт тавьж, явц үр дүнг танилцуулж ажиллахыг Ажлын хэсэг (М.Алтангэрэл)-т үүрэг болгосугай.
        3.Дээрх ажлыг зохион байгуулахад шаардагдах зардлыг Засаг даргын Тамгын газрын холбогдох зардлаас шийдвэрлэхийг Засаг даргын Тамгын газар (Н.Энхболд)-т зөвшөөрсүгэй.
 
 

 

 

ЗАСАГ ДАРГА                                    Х.БОЛОРМАА