Ажлын хэсэг байгуулах тухай

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Засгийн газрын 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн  Хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний талаар авах арга хэмжээний тухай 340 дүгээр тогтоол, нийслэлийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Ажлын хэсэг байгуулах тухай А/243 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
       1.Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төр-хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх, бизнесийн үйл ажиллагаанд төрийн оролцоог багасгах зорилгоор төрийн зарим чиг үүрэг, ажил үйлчилгээг хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажлыг дүүргийн хэмжээнд судалж, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг хавсралтаар баталсугай.
           2.Захирамжийн хэрэгжилтийг хангаж сар бүр танилцуулж ажиллахыг Ажлын хэсэг (М.Алтангэрэл)-т үүрэг болгосугай.
 
 

 

 

ЗАСАГ ДАРГА                                    Х.БОЛОРМАА