​ХОТЫН СОЁЛ" АЯНД ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН 700 ГАРУЙ ОЮУТАН, ЗАЛУУС НЭГДЭЭД БАЙНА.

​ХОТЫН СОЁЛ
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, нэгжүүд хамтран долоо хоног бүр иргэдэд төрийн үйлчилгээг газар дээр нь хүргэх, хууль тогтоомжийг сурталчлах, эерэг хандлагыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр олон төрлийн аяныг зохион байгуулж, тухай бүр иргэд, олон нийтэд мэдээллийг хүргэж байгаа билээ. Энэ 7 хоногт Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтсээс зохион байгуулж буй “Нийгэм-нэг хүнээс, Хотын соёл-хувийн соёлоос” уриатай “Хотын соёл” аян дүүргийн их, дээд сургуулиудад өрнөж байна. Аянд өнөөдрийн байдлаар МУБИС, ШУТИС, ХҮИС-ийн 700 гаруй оюутан, залуус нэгдэн өөрсдийн санаа бодлоо илэрхийлэн, үеийн залуус, анд нөхдөө манлайлан оролцлоо. Өнөөдөр аян СИТИ их сургуульд үргэлжилнэ. #БАЯРЛАЛАА.

















Нийтлэлийг хуваалцах