ӨНӨӨДӨР УЛААНБААТАРТ 15-17 ХЭМ ХҮЙТЭН

ӨНӨӨДӨР УЛААНБААТАРТ 15-17 ХЭМ ХҮЙТЭН
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 15-17 хэм хүйтэн байна.Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа уулархаг нутгаар цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай, жавартай хүйтэн байна. Ихэнх нутгаар үүлшинэ. Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 23-28 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газар болон Онон, Улз голын сав газраар 4-9 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна.
Нийтлэлийг хуваалцах