​ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД 10.5ТН ДАВС, 2.5ТН БОДИСЫГ АВТО ЗАМ, УУЛЗВАРУУДАД ЦАЦААД БАЙНА.

​ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД 10.5ТН ДАВС, 2.5ТН БОДИСЫГ АВТО ЗАМ, УУЛЗВАРУУДАД ЦАЦААД БАЙНА.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр өдрөөс эхлэн орсон нойтон цасны улмаас нийтийн эзэмшлийн гудамж, талбайд халтиргаа, гулгаа үүссэн. Дүүргийн хэмжээнд халтиргаа, гулгааг арилгахаар шөнийн 00:00-06:00 цагийн хооронд “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ-ын тусгай зориулалтын 2 машин Дарь-Эх, Денверийн гудамж, Батмөнхийн гудамж, Эрхүүгийн гудамж, Цагдаагийн гудамж, Алтайн гудамж, Содномын гудамж, Шарга морьт, Санзайн зам, Бэлх, Тоосгоны эцэс, Сэлхийн авто зам болон уулзваруудад 10 тн давс, 2.5 тн тусгай бодис цацан замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Мөн 1-20 дугаар хорооны иргэн, аж ахуй нэгж байгууллагууд, “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ-ын тохижилт үйлчилгээний зам, талбайн 42 үйлчилэгч өөрсдийн хариуцсан зам талбайг цэвэрлэж байна. Харин “Сүхбаатар тохижилт” ХХК орон сууцны хороолол дундах мөстсөн туслах замуудад 0.5тн давс цацсан байна. Өнөөдрийн байдлаар дүүргийн хэмжээнд 112.2 тн давс, 48.1 тн тусгай бодисын нөөцтэй байна.
Нийтлэлийг хуваалцах