"ШИЛДЭГ ХОРОО"  ШАЛГАРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БУСАД ДҮҮРГҮҮДЭД ХУВААРИЙН ДАГУУ АЖИЛЛАЖ БАЙНА

 

 Нийслэлийн 2023 оны Шилдэг хороо шалгаруулах Сүхбаатар дүүргийн ажлын хэсгийн бүрэлдэхүүн хуваарийн дагуу бусад дүүргүүдэд ажиллаж байна.
Жил бүр шударга ил тод, хариуцлагатай, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлж, ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг чангатгаж, иргэдэд хүргэх төрийн болон нийгмийн үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх, хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд хүлээх үүрэг хариуцлагыг тодорхой болгож, эцсийн үр дүнг үнэлж, нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдыг чадавхжуулах, үйл ажиллагааг нь идэвхжүүлэх зорилгоор “Шилдэг хороо-Хэсгийн ахлагч нарын шилдэг баг” шалгаруулах болзолт уралдааныг зарлан дүгнэдэг.
Дүүргүүдийн ажлын хэсэг нь хорооны түвшинд хийгдэх ажлын явцад хяналт тавьж, үнэлэх, эрчимжүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, хэсгийн ахлагч нарын багийн үйл ажиллагаанд удирдамжид заасны дагуу дэмжлэг үзүүлэх, үнэлгээ өгөх хэлбэрээр хамтран ажиллаж байна. Мөн хотын хөгжлийн индекс тооцох тоон үзүүлэлтүүд холбогдох судалгаа мэдээллийг гаргах, сайжруулах, бодит байдлыг нэмэгдүүлэх, шинэчлэх шинэлэг байдлаар зохион байгуулсан үйл ажиллагааны чанар, стандарт, норм, дүрэм, хэм хэмжээг мөрдүүлэхтэй холбоотой хэсгийн ахлагч нарын багийн илрүүлсэн бодит зөрчил, түүнийг мэдээлэх, арилгах чиглэлээр  хэрэгжүүлсэн үйл ажиллагааны чанар үр дүнг харгалзан үнэлнэ.
 
Нийтлэлийг хуваалцах